Ээждээ бичсэн сэтгэлийн минь үгс
4 жилийн өмнө оюутан болж ирээд ганц сараар ч хол байж үзээгүй хайртай ээжийгээ зөндөө их санаж, үгүйлж байж билээ. Тэр л цаг мөчид сэтгэлдээ байгаа санасан үгсээ толгой холбон буулгаж байсанаа өөрийн блогтоо дэлгэж байна.
Танхилхан үр чинь одоо үг холбож байна
Тэрлэгээ өмсөөд дээжээ өргөдөг ээждээ
Тахил өргөж буян амалдаг
Бурханаас илүү залбирч байна
Доглон нулимстай хорвоод таны л өмнө хайраа дэвсээд
Дотогшоо урсгалтай зүрхний судсан судлаар
Догол мөр эхлүүлж үг холбож байна
Дээлтэй шүтээн ээжий минь сайн сууж байна уу?
Миний ижий юм болохоор
Мэддэг хэдэн маниа үрийнхээ төлөө хэлж
Миний л ижий юм болохоор
Марал мичдэд намайгаа даатгаж
Миний л ижий юм болохоор
Нуусан нулимсын минь далдхан арчиж
Миний л ижий юм болохоор
Нүгэлт зүүднээс хамгаалж бүүвэй аялдаг
Хилэнцэт хорвоогын өмнө ижий хайр дэвсээд
Хэцүүхэн дурлалын өмнө ч бурхан зүрх залбирч
Хөл хальтарч хазайхад ижий сэтгэл тулж
Харанхуй шөнө бүдчихэд ижий харц гэрэлтдэг
Олон хэрэггүй ээ ижий надад ганцхан л байхад болно
Ондоо хэрэггүй ээ ижий надад та минь л миний ээж
Орчлон ертөнцийн олон дууг биш
Охиндоо л гэх таны бүүвэйг сонсоор байна
Зүүдэн буурал хорвоод нулимс унагахгүй амьдрах гэсэн юм
Завилан энэ о ертөнцөд хүний дайтай явах гэсэн юм
Зоргоор өссөн үр чинь таны л хажууд байх гэсэн юм
Зөндөө их санасандаа шүлгээ ч болов зориулах гэсэн юм
Дэргэд чинь л байхдаа анзаардаггүй байжээ
Дэндүү их тэр аз жаргалыг
Дандаа дууддаг байсан ч анзаардаггүй байжээ
Дарь эх гэмээр алдарыг тань
Нулимсаараа айлгаж мөн ч их зовюоожээ таныгаа
Нэгэнтээ одоо бодход тун чиг танхил өсчээ үр чинь
Атга будаа болов ч явуулахсан гэж
Аяган дахь хоолоо хагасалж
Арав таван төгрөг илгээхсэн гэж
Аль байдгаараа хөдөлмөрлөж
Амь амьдрал бэлгэлсэн ижий минь та
Ахиад бага боловч итгэл эрдэм бэлэглэх гэж зүтгэж явна
Гэр орноосоо хол сурахын эрхэнд ирээд
Гэгээн мөрөөдөлд хөтлөгдөж эрдмийн аяанд дөрөөлөөд
Амьдралын замаар өгсөж явна аа үр чинь
Анзаарагдахгүй өнгөрдөг цаг хугацаатай уралдаж явна охин чинь
Удахгүй ээждээ үр нь очно оо
Ухаарал ухаарлын дээдийг өвөртөлж очно
Усны шувуудтай хамт очино учрал учралын дээдийг авч очно.
Хамгаас хайрт ээждээ охин Ариунзаяагаас нь зориулав
2007 оны 04-р сарын 18 нд