Нулимснаас өөр юу ч болсонгүй
Тэртээ холын замд чамайгаа үдэхийг хүсэхгүй ч
Тэнэгтээ би ингэж шаналж суухыг тэвчихгүй нь
Зөндөө л их чамд итгэлээ харин одоо цөхөрч байна
зөндөө л удаан чамайг хүлээлээ харин одоо гомдож байна
Уйтгарыг минь дэврээлээ өөр юу ч болсонгүй
Уйлах минь л олширлоо жаргал ирсэнгүй
Ухаангүй хайрласан сэтгэл минь шаналлаа
Уучилсаар байгаад харин одоо хэтэрч байна
Эрхлүүлж хэлдэг тэр үгс чинь одоо нисэн одчихож
Энгэрийг чинь дэрлээд уйлах гэхээр надаас холд л байхын
Эхлэл бүхэн жаргалтай байдаг гэж үнэн юм билээ
Энийгээ харин үргэлжлүүлж чадахгүй байгаа нь бид юм уу
Дууг минь сонсоод харилцуураа салгаж байгаа чамайгаа би яахав дээ
Дуугүйхэн мэгшин уйлхад аргадахгүй бол яахав дээ
Дулаахан үгс чинь нисэн одож байхаар би чинь одоо яахав дээ
Даруухан царайг чинь ч харж чадахгүй юм чинь одоо би яахав дээ
Зөндөө залгахад утсаа салгаж алга болоод
Зүгээр л чи минь ажилтай гээд хэлчихэж болсонгүй юу
Надаас бусдын дуудлагыг авсан хэрнээ
Нүүрээ бууруулж минийх таслаж байгаа бол би юу гэхэв дээ
Ганц л удаа хайртай гээд хэлчихвэл жаахан хүүхэд шиг баярлаж
Гараас минь л атгаад явах юм бол сэтгэл догдолдог
Гэгээнхэн хайраар дүүрэн гэнэн миний сэтгэлийг
Ганхуулахгүй байж чадахгүй бол чамайг би яахав дээ
Чамдаа хэрэг болж амьдрах гэж хэрэндээ би хичээдэг
Чихэр булаацалдах хүүхэд шиг хэрүүлийг алим хуваахыг хүсдэггүй
Чинийх минийх гэж буруутан хайхыг ч боддоггүй
Чин сэтгэлийг минь дэвсэлж хайрыг минь дорд үзэхийг тэвчихгүй нь
Энгэр цээжиндээ тэнгэр сарыг тэврэн энхрийлдэг шиг
Элэг зүрхэнд чинь би хайрыг судас болон лугшидаг гэж бодсон ч
Эхлэл нь дэндүү хурдан байсан бидний энэ хайраас
Энгэр нэвтлэн урсах нулимснаас өөр надад одоо юу ч алга