нүцгэн сэтгэлийн хоосон шаналал
зүүдэндээ би ганц л харцыг хайж байна гэвч ололгүй сэрчихлээ. зүрхэндээ би ганц л дүр хайрлах гэсэн ч хайрлуулах зүрх надад харагдахгүй байна. би ганцаардаж байна. одоо гадаа зөөлөн бороо шивэрч чихэнд аялгуут эгшиг уянгалаж байгаа ч чин сэтгэл ганцаараа болохоор би уйтгарлаж байна. аймаар юм. зүрх зүрхэндээ эрхэлж нялхардаг хорвоод зүгээр би сүүдэртэйгээ тэнүүчилнэ. намайг хүн тоодоггүй дээ бишээ надад таарах нь олдохгүй дээ л тэр намайг бүү шоол. хайр гэдэг өөрөө харуусал бас гомдол аз жаргал болдог болохоор хараас нь биш цагаанаас нь амсаж мэдэрмээр байна. хайрлах нь надад жаргал авч ирж хажууд минь л үргэлж байгаасай гэж би хүсч байна. үнэхээр ихээр хэн нэгнийг хүлээсэн сэтгэл минь жижигхэн дэвтэртээ л түүх болж үлдэхвий гэхээс би айдаг. энэ бол миний нүцгэн сэтгэлийн хоосон шаналал. харцанд минь хэн нэгнээс болж уйтгар төрөхөөс би айж байна нуугаад яахав бүүр ихээр айж байна. зүрхэнд минь уйлдаг сэтгэл минь бодолдоо л эрхэлдэг болохоор зүүдэндээ ч болов хэн нэгэнтэй хайрын тухай яримаар байна. зүгээр л би хайрламаар байна. гэхдээ хэн ч хамаагүй хүнээр бишээ зүрхэнд минь хаан суудал эзэлж зүүдэнд минь мөнхийн аргамжаа хэлхэж зүүдэлгүй хөх тэнгэрийн дор зөвхөн миний л төлөө төрсөн минь ганцхан заяасан хэн нэгнийг гарцаагүй би хүлээж байна. аяа амьдрал гэдэг өөрөө асуултын тэмдэг алхам бүр нь өөрөө хариулт болохоор хэзээ нэг цагт хэн нэгэнтэй би учрана харин тэр цаг хэзээг би мэдэхгүй ээ. зүгээр хайрын тухай бичсэн сэтгэл минь. дэвтэр дүүрэн шүлэг бичээд хадгалмаар даанч уйтгарын тухай болооор урмаар уйлмаар. уучлал хүсдэг хайрыг хайр гэж би боддогүй урваж шаравдаг сэтгэлийг сэтгэл гэж итгэдэггүй. уйлуулаад одох хэн нэгнийг хайраа гэж боддоггүй. зүгээр тэр бол тэнэглэл зугаа аль эсвэл төөрөгдөл. том томоор санаа алдаж уйлах хайр байвал зугтаах хэрэгтэй тэр намайг зовооно. зүгээр л харин дөлгөөн нэг харцыг зөрүүд зантай догшин харцаараа би хайж байна. тиймээ энэ бол миний нүцгэн сэтгэлийн хоосон шаналал.
Сэтгэгдэл:





http://www.youtube.com/view_play_list?p=3CA12A28EFC3CF5E
Би энэнд итгэдгийн

hun ter bur bodood baifaggui zuiliig chine busdaas uwurmutsuur bichih yum aa
emegtei hvn iim bn gedeg hetsvvl ym bn