2009-01-19,12:28

харамсаад ч барахгүй он жилүүд яг одоо урдуур минь урсаж байна
харуусал гуниг зүрхэн дундуур туучиж байна.
хайрлах хүсэл байвал зүрх дотроо цоожилж байна
харахыг хичнээн хүсэвч бусдын өмнө ичээд байна.
миний зүрхний гүнд гуниг болж шивэрч байгаа түүний төлөө
миний бодлын тэнгэрт уйтгар тээх дэвэлтийн чинь төлөө
миний нулимсыг асгаруулах ганцхан тэр тэврэлтийн төлөө
миний зөндөө хүлээдэг тэр хэдхэн үгсийн төлөө
өмнө минь хичнээн байвч бусдынх болсон чиний төлөө
өглөө бүр хамт байхыг хүсдэг дүрийн чинь төлөө
өөрөө атгаад авмаар чиний тэр гарын чинь төлөө
өрөөлөөс ичихийг мартаад хайртай гэж хашигармаар энэ сэтгэлийн төлөө
өнөөдөр би хэн нэгнээс илүү шаналж байна.
хичнээн их санаж байвч хэлж чадахгүй шаналах нь
хамтдаа алхалмаар байвч бусдын харцнаас дайльдчих нь
хайрлаж байвч чамайгаа бусдынх гэдгийг мэддэг нь
харуусал тээж чамайгаа бусадтай хамт алхах харах нь
хан уул шиг эрчүүдийг гомдоож явсан
хатан зүрхний минь төлөөс юм уу?

 


бичсэн: Aagiisaa төрөл: | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 496

Сэтгэгдэл:

hen negniig hairlaj baina gedeg hamgiin saihan yadagiin huniih baisan ch hairla ter chine chinii zurhiig ezentei bolgoj baidag zaawal haqjuudaa bailgah albagui ch hairlaj baina gedeg hamgiin saihan ni
Бичсэн: bill хэзээ: 20:30, 2009-02-17 | Холбоос | |
1t chi mini ih emzeg bna. Huniih gedgiig ni medej baij ingej shanalah hereggui!!!
2t hun hunii gart jargalaa uguud ywuuldagguimshd hu. bulaaj awdiin bkui yu! nerd
Бичсэн: semberuu (зочин) хэзээ: 17:28, 2009-01-19 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)