2009-01-13,20:09

Амьдралын дундуур чимээгүйхэн урсах тэр жаахан горхи бол миний нулимс. Харуусаж гомдож, зөндөө ихээр айж байсан ч бүгдийн төлөө гэх тэр хайраар минь бүтсэн жижигхэн зүрхэн хадыг нэвтлэн гарч үл чадах чадал муутайхан горхи. Миний нулимс. Дэндүү ихдээ биш зүгээр харуусал гэдгийг сайтар ойлгодогдоо магадгүй тэгэж их урсдаг байх. Уйлаж байхад минь хүмүүс намайг хараад зарим нь гайхаж, ундуйцдаг байх. Гэхдээ энэ миний хувьд зөөлхөн үлээх салхи адил зүрхний минь гүн дэв дэвтэрт ганц үг ч үл бичиж чаднам. Дандаа л гуниглах гэх зүрх ганц нэгээр хагдрах өвсний ширхэг шиг нам гүмхэн нэг л мэдхэд арилана. Заавал юм бүхэн аз жаргалтай байх ёстой гэж би боддоггүй. Ÿг энэ шигээ зовлонтой эсвэл ганцаардалтай байх ёстой гэж бас сэтгэдэггүй. Иймээс л энэ миний харуусал болж, зүрхийг минь өвтгөнө. Заавал би сайн сайхан зүйл бичиж байх албагүй. Хааяахан уурлаж, бусдаас өөрийгөө харамлаж, хайрлаж байгаа гэх нэгнээс нь зугтаж хайраа олчихсон хөтлөлцөн байгаа зарим нэгийг нь өөртөө байдгахыг хүсдэг. Хязгааргүй их шунал гэж энэ дэлхийд байдаг. Байх байх даа бүр хэн бүхний сэтгэлд тархинд байдаг. Маргааш иргэж ирэхгүй цаг хугацааг хүмүүс уйлуулж л буцаадаг хэзээ ч инээмсгэлүүлж үддэггүй. Ÿг энэ шиг дандаа одоо гэж байдаггүй. өнгөрсөн эсвэл ирэх л гэж байдаг. Ирж байгаа тэр цаг хугацааг хүмүүс сайн сайхан гэж итгэдэг ч зовлон залж, уйтгар нөмөрч ирдэг. Гэтэл өнгөрч байгаа нь ирээдүйн эхлэл гэдэг хэзээ ч мартддаггүй. Энэ миний зүрхэнд шаналал болж, намайг уйлуулна. Энэ бол ганц зүрхний ган төмөр мэт шаналал.
бичсэн: Aagiisaa төрөл: | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 541

Сэтгэгдэл:

happy
Бичсэн: Tji хэзээ: 14:42, 2009-01-19 | Холбоос | |
boginya chi ingej bodood hereggui dee. gantshan udaa bish uurd avahiig bol zovshoorye. HArin gants udaagaar hunii setgel hezee ch hanadaggui yumaa. chamd odoo baigaagaas iluu zovlon medregdene. nz n chamd tiim zuil husehgui baina.
Бичсэн: arius (зочин) хэзээ: 13:15, 2009-01-14 | Холбоос | |
Өөр бусад хэнийг ч хэдийг ч биш , зөвхөн түүнийг л энэ амьдралдаа ганцхан л удаа авмаар байх юм.
Бичсэн: Богиня хэзээ: 20:37, 2009-01-13 | Холбоос | |
Өөр бусад хэнийг ч , хэдийг ч биш, зөвхөн түүнивмаар байх юм. Энэ миний хязгааргүй йг л энэ амьдралдаа ганцхан удаа ашунал юм болов уу
Бичсэн: Богиня хэзээ: 20:35, 2009-01-13 | Холбоос | |
тиймээ би ч бас хааяа хэрэгтэй хэрэггүй бодолдоо дарагдаж юм бичих дуртай энэ бүхэн аз жаргал авч ирдэг.
Бичсэн: Зочин хэзээ: 20:20, 2009-01-13 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)