төрсөн өдөр гэжүү? төөрсөн өдөр гэжүү?
7-р сарын хамгийн сүүлчийн өдөр би энэ дэлхийд мэндэлж ээжийнхээ энгэрт тэврүүлж, элэг зүрхийг нь дэвтээх үр нь болж төрсөн юм гэнэ лээ. хүн болж төрөх ховорхон хувь заяа гэж хүмүүс ярьдаг. би ч тэгэж боддог байлаа. гэхдээ хүн болж төрнө гэдэг үнэхээр их хувь заяа юу аль эсвэл зүгээр л төөрөгдөл үү? мэдэхгүй юм даа. ямар ч байсан 100 хувь аз жаргал биш. угаасаа ч тэгээд аз жаргалтай өнгөрөөсөн мөч гэж байхаас аз жаргалтай амьдрал гэж үгүй гэдэгсэн биш билээ? хэ хэ тэгсэн хэрнээ амьдрал хатуу гэж бараг хүн бүр л хэлэх мөртлөө хэсэг зуурын тэр аз жаргалд нь бүгд хууртдаг нь хачин юм. энэ дэлхийгээс өөр газар амьдрал байдаг болов уу тэгээд тэнд энд байдаг шиг айдас хүйтэс байдаг болов уу? эсвэл үнэхээр их аз жаргал хаа нэгтээ байдаг болуу? хүн үгүй болж хөрс шороон дор биеэ булуулаад харин оюун бодол нь хаачдаг болоо? асуулт асуулт дахиад л асуулт.амьдралын би энэнд нь л дуртай асуултаар дүүрэн болохоор. гэхдээ бас би асуултаар дүүрэн байдагт нь дургүй ээ. нээрээ энэ дэлхийд төрсөн минь . . ., . . . . ?
Сэтгэгдэл:






