Ийм нэгэн түүх
Нэгэн арал дээр уйтгар гуниг, баяр баясаглан, атаархал, шунал, хайр сэтгэл, цаг хугацаа хамтдаа амьдардаг байжээ. Гэтэл нэгэн өдөр тэдний амьдарч байсан арал шатаж бүгд л амь амиа бодон ийш тийш зугтах болов. бүгд л энд тэндээс яаж ийж байгаад л завь олж түүндээ суун зугтаж эхлэв. харамсалтай нь хайр сэтгэлд огтхон ч завь олдсонгүй. хайр сэтгэл усанд живэх шахам сэлж байхдаа уйтгар гунигтай тааралджээ.
Хайр: "Уйтгар гуниг минь чи надад туслаач дээ. би чиний завин дээр суугаад хамт явж болох уу? "
Уйтгар гуниг: "Уучилаарай. хайр сэтгэл минь би их гунигтай байгаа болохоор ганцаараа баймаар байна" гээд хайр сэтгэлийг авч явахаас татгалзлаа.
Гэтэл хайр сэтгэлийн хажуугаар баяр баясаглан их л хөөр баяртайгаар дуулан өнгөрөхдөө хайр сэтгэлийн дуудахыг сонсолгүй яваад өглөө.
хайр сэтгэл яахаа мэдэхгүй явсаар шуналын завин дээр ирлээ.
Хайр сэтгэл: "чи намайг хамт аваад яваач дээ. надад завь олдохгүй байна. "
Шунал: "уучилаарай чи намайг би чамайг авч явах нь бүү хэл зарим юм аа энд орхиод явж байна. Чамайг авч явах зай даанч алга даа гээд түүнийг орхиод явлаа. Харин атаархал хайр сэтгэлийг хүмүүс маш их хүсдэгт нь атаархаад авч явахыг хүссэнгүй. Ингээд яахаа мэдэхгүй цөхрөлд автсан хайр сэтгэлийг хаа нэг газраас хэн нэгэн дуудах нь сонсогдлоо. Өтөлж хөгширсөн нэгэн өвгөн байсан нь цаг хугацаа байлаа. хайр сэтгэл цаг хугацаанд хандан: хэн ч намайг авч явахыг хүсэхгүй байхад та яагаад намайг авч явж байгаа юм бэ?" гэж асуухад Цаг хугацаа: Учир нь зөвхөн цаг хугацаа л хайр сэтгэл ямар үнэ цэнэтэйг мэддэг юм. гэж хариулжээ. /энэхүү сэтгэл татам сайхан зүйлийн хэн зохиосонг нь даанч би мэдэхгүй юм. тэр хэн нэгэн хүнд их баярлалаа. /
Сэтгэгдэл:
энэ блог хаагдаж ч болно. Иймд эх сурвалжаа заавал дурдаж бай.
Энэ гэгээлэг блогт зохиогчийн эрхийн зөрчил бүү гараасай гэж бид хүснэ.

huuliin daguu zaaval eh survaljaa durdah yostoi yum.
daraah linkeer orj uzeerei
http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=6237

хуулийн ангийн оюутан танийг хүндэтгэсэн: Г.Ариунзаяа.